horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүүхдийн мөнгө завшиж байсан этгээдэд тэнсэн харгалзах ял оноожээ

post-img

Баян-Өлгий аймгийн иргэн Б нь төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор 2019 оны 1 сард нас барсан хүүхдийнхээ мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй хүүхдийн тэтгэмжийг нь 4 жил авчээ. Тэрээр 2023 оны 1 сар хүртэл нийтдээ 3 сая 760 мянган төгрөгийг авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэгт буруутгагдсан байна.

Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. 

2025 он гарсаар тус аймгийн сум дундын шүүхээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар завшсан олон хэрэг бүртгэгдсэн талаар Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдэгдсэн юм.

0/1000