horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН намынхаа үндсэн дүрэмд 44 заалт нэмж , 57 заалтыг өөрчилж, 9 заалтыг хасчээ

post-img

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр өдөр болсон хурлаар намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Тэгвэл өнөөдрийн хурлаар Монгол Ардын намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонгоно. Намын бага хурал 470 гаруй гишүүнтэй бол хяналтын хороо нь 26 гишүүнтэй. Бага хурлын гишүүдийн тоо болоод хяналтын хорооны гишүүдийн тоог нэмэх эсвэл бууруулж магадгүй.

Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал Бага хурлын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулснаар Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.

0/1000