Монгол Улсын Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Гэр бүлийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран боловсруулж, 2025 онд УИХ-д өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр (2025.11.14) Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамт өргөн барьлаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулах, чанартай амьдрал, гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэхүү хуулиудын төслийг олон нийтэд хэлэлцүүлж, орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулжээ.


