horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Эрүүл мэндийн магадлалын шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

post-img

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл “Эрүүл мэндийн магадлалын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 11 дүгээр сарын 14-нд зохион байгуулав. Энэ хурлыг төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд эл хурлыг хамтран зохион байгууллаа.

Уг хуралд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дарга, гишүүд, судлаачдын төлөөлөл бүхий 90 гаруй эмч, мэргэжилтэн танхим болон цахимаар оролцов. Эрдэм шинжилгээний бага хуралд “Эрүүл мэндийн магадлалын шинэчлэл” сэдвийн хүрээнд улс, аймаг, дүүргийн түвшинд хийгдсэн судалгааны бодит үр дүн, шалтгаан хамаарлын шинжилгээ, нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөмжийг багтааж, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлж буй өвчлөлийн бүтцийг судалсан 20 орчим судлаач илтгэл ирүүлснээс 6 илтгэлийг шалгаруулан, хэлэлцүүлэв.

0/1000