Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгУИХ-ын даргыг нам бус болгоно гэдэг Монголд утопи зүйл
- 2025/11/18

- 3 өдрийн өмнө

- 3 мин уншина

МАН парламентад хамгийн олон суудлыг бүрдүүлж, эрх барьж байгаа гэдэг утгаараа УИХ-ын даргын сэнтийд олонхын бүлгээс төлөөлөл томилогдох учиртай. Намын даргын өрсөлдөөн ширүүсэх явсад спикерээ татаад унагачихсан ардын нам одоо намын шинэ даргаа УИХ-ын даргын суудалд залах тухай яригдаж байгаа юм. Тэдний энэ томилгооны эсрэг сөрөг хүчин АН улс төрийн довтолгоо хийж, парламентыг аль нэг намын харьяалал бүхий этгээд удирдах нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд байна. Тэд энэ шаардлагаа хуульчилж баталгаажуулна гэдэг байр сууриа ч өчигдөр мэдээлсэн билээ. Гэхдээ АН-аас гарч байгаа дээрх саад хууль болж хэрэгжих эсэх нь өөрөө эргэлзээтэй асуудал.

МАН-ын байгуулсан Засгийн газар тогтворгүй байх нь сөрөг хүчинд ашигтай. Эрх баригчдын хоорондын зөрчлөөс намынхаа нэр хүндийг шаггүй өсгөөд авсан Ардчилсан нам энэ удаа МАН-ын дарга Н.Учралыг УИХ дарга болголгүйгээр Ерөнхий сайдын суудал рүү зүтгэх шахааг өрнүүлэх гэж зорьж байгаа нь гарцаагүй. Гэвч шинэхэн дарга Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой ажиллуулна гэдэг ам өчгийг нэг биш, нэлээн хэдэн удаа давтан хэлснээр тэрээр байр сууриа хадгалж үлдэнэ гэдгээ баталлаа.

1991 оноос хойших улс төрийн түүхэнд МАН-ын хамгийн залуу дарга болсон Н.Учралын хувьд 104 жилийн түүхтэй, эрх баригч намыг даргална гэдэг өөрөө асар том гараа. Энэ том гараанаасаа сөрөг хүчний шахаанаас болж бууна гэдэг юу л бол?

Төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхийлөгч л намаасаа татгалздаг. Харин УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд дэвшүүлсэн намынхаа үзэл баримтлалаар ажлаа үргэлжлүүлдэг. Магадгүй Ардчилсан намын санаачилснаар УИХ-ын дарга болж байгаа эрхэм намаасаа татгалзлаа ч нэр дэвшүүлсэн намынхаа үзэл баримтлал, намын нөхдөөсөө холдоно гэдэг мэдээж бүтэшгүй асуудал.

Тэр дундаа Монгол шиг улс төрийн өндөр идэвхтэй ард түмний хувьд намын үзэл баримтлалаа бүрэн өөрчлөөд хувирчихсан улстөрч УИХ-ын гишүүн С.Ганбаатараас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй.

Төрийн тэргүүн намаасаа татгалзаж, нам бус болдог. Гэхдээ Монголын үе үеийн Ерөнхийлөгч нарын түүхийг харахад Төрийн тэргүүн байх хугацаандаа намаасаа татгалзсан ч тухайн намынх нь угшил, нэр, нөлөө үргэлж тэднийг дагасаар ирснийг харж болно. Аль намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон, тэр намынхаа асуудалд үргэлж хутгалдаж, оролцсоор л явдаг жишиг бий. Тухайлбал: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр нар Ерөнхийлөгчийн албанаас буумагц намынхаа гишүүнчлэлийг сэргээж, сүүлийн 3 өдөр МАН-ын их хуралдаа идэвхтэй оролцож явна.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хэдийгээр МАН-ын 31-р их хуралд албан ёсоор оролцоогүй ч намын удирдлага, Засгийн газрын томилгоонд гол нөлөөтэй оролцогч гэдгийг нь ард түмэн нийтээрээ мэдэрч байна. Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хувьд ч ялгаагүй Ардчилсан намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентад сууж байгаа билээ.

Ингээд бодохоор төрийн өндөр дээд албан тушаалд очих гээд тухайн тушаалд нэр дэвшүүлж байгаа намаасаа татгалзана гэдэг Монгол Улсад хэзээ ч хэрэгжих боломжгүй утопи үзэл болж таарч байна. Магадгүй намаасаа татгалзлаа гэж нүүрэн дээрээ хэлсэн ч начир дээрээ жүжиг тавих сонголтыг үүсгэхээс өөр ач холбогдол авчрахгүй гэдэг нь ойлгомжтой.

Нэгэнт хэрэгжих боломжгүй буюу УИХ-ын даргыг нам бус болгоно гэдэг Ардчилсан намын санаачилга гэхдээ улс төрийн хүрээнд хэр зэрэг давалгаа үүсгэж чадахыг хамтдаа ажиглацгаая!

- Шинэ
- Хандалттай