“Лишүй” Дэлхийн цомын төлөөх даамчдын тэмцээн Хятад улсад 11-р сарын 10-17-нд боллоо. 15 орны 67 тамирчин 7 өдрийн турш 9 өрөг тоглож, аваргуудаа тодруулав. Эрэгтэй даамчдаас Украины их мастер Аникэев, эмэгтэйчүүдээс Хятадын их мастер Сайя нар тэргүүллээ. Энэ тэмцээнд их мастер 15, олон улсын рейтинг нь 2200-гоос дээш оноотой 20 тамирчин оролцож, чансаа өндөр тэмцээн болголоо.
Манай тамирчдаас U14 насны ангилалд оролцсон, Орхон аймгийн тамирчин Наранхүүгийн Өдөнсондор мөнгөн медаль хүртсэн байна.
Тэмцээнийг доорх линкээр үзнэ үү

