horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өрхийн эмнэлгүүд 20:00 цаг хүртэл ажиллахаар болов

post-img

Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ (УТТЦХҮ)-гээр ханиад, томууны тархалт Өмнөговь аймгийн хэмжээнд алаг цоог түвшинд байна. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өчигдөр шуурхай хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.

1. Сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

2. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хүүхдийн амбулатори ажлын өдөр 19:00 цаг хүртэл ажиллана.

3. Даланзадгад сумын эмийн сангууд 22:00 цаг хүртэл ажиллана.

4. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлзүйн тандалтыг өдөр бүр хийнэ.

5. Түргэн тусламжийн машин, эмч нарын тоог нэмнэ.

6. Эрүүл мэндийн байгууллагуудын нөөцийг нэмнэ.

0/1000