horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Усны хагалбар, отрын бэлчээрийн талаарх санаачилгыг санал болгоно

post-img

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 30 дугаар бага хурлын (COP30) хүрээнд Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвслээс зохион байгуулсан “Дэлхийн дэд бүтцийн тогтвортой байдлын тайлан 2025”-ын нээлт болон өндөр түвшний салбар хуралдаан өчигдөр боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уг хуралд оролцож илтгэл тавилаа. Тэрбээр Монгол Улсын хэтийн зорилго тодорхойлохдоо “Дэд бүтэц нь уур амьсгалд тэсвэртэй, байгальд ээлтэй, ухаалаг газрын харилцааг дэмжсэн байх ёстой” гэдгийг дурдаад НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 4, 5-р хуралдаанаар тогтвортой дэд бүтэц, дасан зохицох дэд бүтцийн тухай тогтоолын шийдвэрийг санаачилж, бүрэн дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ️сайн бодлого, сайн стандарт, ️байгальд суурилсан ба хосолмол шийдэл, өгөгдөл, эрт сэрэмжлүүлэг, хөрөнгийн менежмент шаардлагатайг дурдав.

Үргэлжлүүлэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0-д туссан дэд бүтцийн зорилтуудыг тайлбарлалаа.

Мөн “UNCCD COP17-ын зохион байгуулагчийн хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газрын ба усны тогтвортой менежментийн урьдчилсан нөхцөл гэж тодотгохыг хүсэж байна. Холбоос нутаг ба усны хагалбар, сүлжээ ба отрын бэлчээр, санхүү ба орон нутгийн нийгэмлэгүүдийг холбосон санаачилгуудыг бүх түншүүддээ санал болгохыг уриалж байна” гэлээ.

0/1000