horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

МАН-ын гишүүд ажлаа тасалж, Төрийн ордон эзгүй байна

post-img

УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд 7 хоног бүрийн даваа гарагт Төрийн ордонд хуралддаг. Үүний дагуу 11-р сарын 17-ны даваа гарагт өчигдөр МАН, АН, ХҮН-ын бүлэг хуралдах байсан ч АН-ын бүлэг хуралдаж, 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл боловсруулахаар тогтож, ажлын хэсэг байгуулав. Харин МАН-ын бүлэг хуралдсангүй. Тус бүлгийн 68 гишүүн бүтэн өдөр ажлаа тасаллаа. МАН-ын 31-р их хурал энэ сарын 15-17-ны хооронд 3 өдөр үргэлжилж, тус намын УИХ дахь бүлгийн гишүүд намныхаа ажилд анхаараад, төрийн ажлаа таслав.

7 хоног бүрийн мягмар, лхагва гарагт УИХ-ын байнгын хороод хуралдаж, хууль, тогтоолын төсөл хэлэлцдэг. Хуваарийн дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, доорх асуудлыг хэлэлцэх байв. Гэвч МАН-ын гишүүд ажлаа тасалсны улмаас уг байнгын хороодын ирц хүрсэнгүй. Ийм шалтгаанаар хуралдсангүй. Төрийн ажил ийн МАН-ын гишүүдээс болоод энэ 7 хоногт бүтэн 2 өдөр тасарлаа.

0/1000