horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хэнтий аймагт “Талын түмэн адуу” соёлын наадам болно

post-img

Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Талын түмэн адуу” соёлын бэсрэг наадмыг Хэнтий аймгийн Чингис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 21, 22, 23-нд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээ нь бидний уламжлалт ахуй, соёлд чухал байр суурийг эзэлдэг адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой хэмээн Соёл спорт аялал жуулчлалын яамнаас зохион байгуулахаар төлөвлөжээ.

Наадмын хүрээнд морины дуулаачдын тэмцээн, богино зайн уралдаан, сээр цохих тэмцээн, ганган морьтон шалгаруулахаас гадна эмэгтэйчүүдийн ташуур шүүрэх тэмцээн, эмнэг булгиулах үзүүлбэр, хүүхдийн морьтон үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

0/1000