horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Э.Буджав Дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртэв

post-img

БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын зэвсэгт хүчний тамирчин, ахлагч Э.Буджав 10 дахь алтан медалиа хүртлээ. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологийн аюулаас хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрээр 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт гэсэн хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр Дэлхийн аварга болов.

Ингэснээр Э.Буджав Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 10 алтан медаль хүртэж, Монголын туухай өргөлтийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. Түүнчлэн уг тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын Дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болов.

0/1000