Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийтдээ 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхэлжээ. Түүнчлэн 10-р сарын 1-нээс хойш 102 аппликэйшнээр дамжуулан иргэдээс 84 мянган дуудлага мэдээлэл ирж, бүртгэгджээ. Эдгээр камерууд нь замын хөдөлгөөний нийт 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох технологитой юм. Энэхүү камер нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх зэрэг зөрчлүүдийг илрүүлэх чадвартай. Статистик мэдээллээр, эхний 10 сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 917 хүүхэд гэмтэж бэртсэн бөгөөд 60 хүүхэд амь насаа алдсан нь харамсалтай тоо байна. Нийслэлд энэ амралтын өдрүүдэд л гэхэд 400 гаруй зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн нь энгийн өдрүүдийн 250–300 дуудлагаас даруй хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. Алтанцэцэг10-р сарын 1-нээс хойш 84 мянган зөрчил 102 аппликэйшнээр бүртгэгджээ
- 2025/11/18
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
