Азийн боксын холбоо 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улсуудыг зарлалаа. Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгожээ. Манай улс эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 2007 онд, эмэгтэйчүүдийнхийг 2012 онд эх орондоо зохион байгуулсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ААШТ-ийг 19, эмэгтэйчүүдийнхийг 14 жилийн дараа эх орондоо дахин зохион байгуулахаар болов. Энэ 2 тэмцээнийг хамтад нь зохион байгуулах эрх авсан нь онцлог юм.
Уг тэмцээн 2026.03.28-2026.04.11-ний хооронд Улаанбаатар хотод болно. 5 дугаар сарын 1-16-нд U15, U17 насны ААШТ-ийг Узбекистан улсын Ташкент хотод болох бол U19, U23 насныхны тэмцээнийг Индонез улсын Жакарта хотод 7 дугаар сарын 3-16-нд зохион байгуулахаар товложээ.

