Өмнөговь аймагт 11-р сарын 17-ны 07:02 цагт цахилгааны хэлбэлзлийн улмаас ЦТП-8, ЦТП-12 чиглэлд дулааны шугам сүлжээ гэмтжээ. Уг гэмтлийг илрүүлж, устгахаар Даланзадгадын дулааны станц ажиллаж байна. Гэмтлийн улмаас ерөнхий боловсролын III сургууль, XXIV цэцэрлэг, Ахмадын хороо, “Өнөд өвлөх урлахуй” ХХК, Ахмадын 3-309А/1, 3-309Б/2, 3-309А, 52, 56, 44, 45, 46, 31, 32, 22, 24, 27, 28, 36 дугаар орон сууц, “Ёл” хорооллын хэрэглэгчдийн дулаан доголджээ.
Тус станцын шуурхай баг өчигдөр оройноос эхэлж, өнгөрсөн шөнөжин, өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байна. 2009 онд авто замын хажуугаар тавьсан шугам цоорч, гэмтсэнийг илрүүлэн, засаж байна. Уг шугам нь тус аймгийн дулааны гол шугам ажээ.

