Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Дархан-Уул аймгийн “Бугант” бодибилдинг, фитнесийн холбоо, Дарханы оюутны холбоо хамтран, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд фитнесийн тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнийг Street star /эрэгтэй, эмэгтэй/, Sport model /эрэгтэй/, Даашинзтай ангилал /эмэгтэй/ гэсэн 4 ангиллаар явуулжээ. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар тус тэмцээнийг дэмжин оролцсон байна.


