horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН-ын генсекээр Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулна

post-img

Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаан боллоо. Монгол Ардын намын Бага хурлын анхдугаар хуралдаанаар зохион байгуулалттай холбоотой гурван асуудал хэлэлцсэн юм.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулжээ. Мөн намын орон тооны Нарийн бичгийн даргад Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг нэр дэвшүүлсэн байна. Орон тооны бус Нарийн бичгийн даргад Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг нэр дэвшүүлсэн.Намын Удирдах зөвлөлийн гишүүнд 39 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тэдний 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллийг багтаасан байна.

0/1000