Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Жаргалант багт том оврын машин шатав. Уг байна дуудлагыг 12:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь 17 дугаар анги хүлээн авч, очиход, “Howo ZZ4257W324HE1H” загварын зүтгүүрийн бүхээг шатаж байсан аж.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд машин шатаж байна гэсэн дуудлага 19:51 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын эзэмшлийн “Sonata” загварын суудлын автомашины тээш шатаж байжээ.

