Эрх баригч МАН-ын намын Их хурал, Бага хурал үргэлжлэн хуралдсантай холбоотойгоор өчигдөр, уржигдар парламентын үйл ажиллагаа явалгүй байнгын хороодын хурлууд хойшилсон билээ. Тэгвэл өнөөдрөөс парламентын үйл ажиллагаа жигдрэнэ хэмээн байнгын хороодын өчигдөр товлосон хурлуудыг ахин зарлаад байна. Хуульзүйн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдах хуваарь байгаа юм. Тус хурлаар
- “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг тодруулбал “шүүгчдэгчийг прокурор эсвэл хохирогчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гараагүй байхад хорьж саатуулах нь хүний халдашгүй байдлыг зөрчсөн заалт хэмээн” ҮХЦ үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн дээрх заалтыг Үндсэн хуультай нийцүүлэх зохицуулалтыг хийхээр болоод байна.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд өөрчлөлт оруулах тухай/ зэрэг хурлууд төлөвлөгдөөд байна.


