horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Баярбаатарыг Хяналтын хорооны даргаас чөлөөлж П.Мөнхтөрийг томилжээ

post-img

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа. Мөн энэ үеэр Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг томилж, өмнө нь ХЕХ-ны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажлаа өгчээ. Түүнчлэн ХЕХ-ны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгожээ.

0/1000