horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Байгалийн түүхийн музейд “мазаалай” үнэгүй үзээрэй

post-img

“Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ, нийслэлийн Боловсролын газар, Байгалийн түүхийн музей хамтран “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах хөтөлбөр” зохион байгууллаа. ЕТГ, БОУАӨЯ-ны дэмжлэгтэй уг хөтөлбөрийн зорилго нь мазаалай баавгайгаар төлөөлүүлэн Монгол орны биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг хүүхэд, залууст таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд байгаль хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэв.

Хөтөлбөрт ерөнхий боловсролын 20, 21, 24 дүгээр сургуулийн бага анги, 23, 33, 106, 107 дугаар сургуулийн дунд анги, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, “Шинэ-Эхлэл” сургуулийн ахлах ангийн суралгчид, Техник технологийн политехник коллежийн 1-3 дугаар ангийн оюутнууд нийлсэн 10 мянган суралцагч хамрагдлаа. Мазаалай баавгайг таниулах сургалт, үйл ажиллагааг Байгалийн түүхийн музейн үзмэрт түшиглэн хосолсон сургалтын хэлбэр буюу музейн өмнөх – музей дэх – музейн дараах гэсэн гурван үе шаттай зохион байгуулж, танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулжээ.

Тус хөтөлбөрт хамрагдсан суралцагчдын нас, сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн таван түвшинтэй хөтөч гарын авлагыг багшийн зөвлөмжийн хамт боловсруулан, сургалт-үйл ажиллагаанд ашигласан байна. Тухайлбал:

  • I-III анги Мазаалай баавгай: Говийн баавгай
  • IY-Y анги Мазаалай баавгай: Говийн гайхамшигт
  • YI-YII анги Мазаалай баавгай: Үндсэн шинж, ангилал
  • YIII-IХ анги Мазаалай баавгай: Амьдрах орчин
  • Х-XII анги Мазаалай баавгай: Судалгаа хамгаалал

Нийслэлийн төвийн дүүргийн сургуулийн сурагчид Байгалийн түүхийн музейн үзмэрт тулгуурлан мазаалай баавгай, түүний амьдралын орчныг судалсан бол Багануур, Багахангай, Налайх дүүргийн дунд ангийн сурагчид тухайн дүүрэгт тусгайлан байгуулсан зөөврийн “Түр музей”-н танхимд сургалтад хамрагджээ. Уг хөтөлбөрийн хаалтад 120 оролцогч хамрагдан, хамтын бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа. Уг үзэсгэлэнг 11 дүгээр сарыг дуустал Байгалийн түүхийн музейд үнэгүй гаргаж байна.

0/1000