horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хамгийн их хуванцар цуглуулсан хороог шалгаруулна

post-img

2024 оны байдлаар Монгол Улсад жилд 2.6 сая тонн хатуу хог хаягдал гарч байгаагаас 188,600 тонн нь хуванцар хог хаягдал эзэлдэг гэх судалгаа гарчээ.  Гэвч үүний зөвхөн 29.2 хувь буюу 55,800 тонныг дахин боловсруулж, үлдсэн 70 гаруй хувийг хөрсөнд булж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэж үздэг. Тэгвэл хуванцар хог хаягдлаас ангид байх, эх дэлхийгээ хайрлах зорилгын хүрээнд  хороодын дунд хамгийн их хуванцар цуглуулсан хороог шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  зохион байгуулж байна. Тус болзолт уралдаан нь 11-р сарын 6-нд эхэлсэн бөгөөд 26 хүртэл үргэлжлэх юм. Уралдаанд ЕБС, иргэд, ААН-үүд оролцох боломжтой. Цуглуулсан хуванцрыг хорооны хог хаягдлын байцаагч хаягаар нь очиж авах юм. Ингэхдээ ямар нэгэн төлбөр төлж авахгүй дурджээ.

0/1000