Ирэх 7 хоногт 11-р сарын 25-26-нд баруун, хангайн, төвийн болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орно.
Үүний дараа нийт нутгаар хүйтний эрч чангарч Хангайн нурууны орчмоор шөнөдөө -28-30 градус, төвийн бүс нутгаар өдөртөө -14-16 градус, шөнөдөө -26-28 градуст хүрч хүйтэрч болзошгүй байна.
Иймээс цаг агаар огцом хүйтрэх 26-28-нд хөдөө орон нутгийн замд аль болох зорчихгүй байх, хот хооронд, хөдөө орон нутгийн замд зорчихдоо бэлтгэлээ сайтар хангаж зорчихыг Онцгой байдлан газраас анхаарууллаа.


