Улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн барилга барьж, ашиглалтад орууллаа. Барилга угсралтын ажил дуусаж, Барилга, байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комисст 11 дүгээр сарын 18-нд хүлээлгэн өгөв.
Барилгын зураг төслийг “Бес онцгой дизайн” ХХК гаргаж, уг зургийн дагуу “Сод-Ээл” ХХК барьсан байна.

