horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хаягдал усны даланг сэтэлж Орхон голыг бохирдуулжээ

post-img

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдээс уул уурхайн олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж Орхон голыг бохирдуулж байна гэх гомдол Архангай аймгийн Аймгийн Засаг даргад энэ сарын 9-нд иржээ. Мэдээллийн дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/03 дугаартай удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон чулуут голын сав газрын захиргаа хамтран хяналт шалгалтын ажлын зохион байгуулжээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй БМНС ХХК, “Армико майнинг” корпораци ХХК, “Алтай голд” ХХК, “Батдөлгөөн мөрөн” ХХК, “Гурван хайрханы асар” ХХК-иудад хяналт шалгалт явуулахад уул уурхайн ашигт малтмалын үйл ажиллагаа 2025 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байдалтай байжээ.

Шалгалтын явцад “Гурван хайрханы асар” ХХК нь ашигт малтамалын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ байсан уул уурхайн олборлолтын улмаас үүссэн хаягдал усны даланг сэтэлсэн зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчлийн дагуу “Гурван хайрханы асар” ХХК-нд аймгийн байгаль орчны газраас аймгийн Прокурорын газарт зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хяналт шалгалтаар Шийртийн амны гол болон Өлийн голын ус нийлж буй хэсгээс голын уснаас дээж авч Усны газарт хүргүүлээд байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

0/1000