Алдарт “Нэтфликс” компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох “Physical Asia” шоунд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, дэд байрт шалгарсан. Монгол хүний сүр хүчийг дэлхий дахинд сурталчилж, “Нэтфликс”-ийн шоунд амжилттай оролцсон Дайчид багийн гишүүдийг өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзжээ. Уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болсон тул тодорхой мэдээлэл өгсөнгүй. Уг уулзалтын талаар албаны мэдээ гаргахгүй гэж мэдэгдсэн юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. Алтанцэцэг“Physical: Asia”-ийн тамирчдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзжээ
- 2025/11/19
- •
- 3 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
