Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Төрийн шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ удаа Төрийн шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшлээ. Дээрх шалгаруулалтын шаардлага журмын дагуу Гавьяат багш, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэг сэдэвт хамтын бүтээл өрсөлдөхөөр болсон байна. Тус бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн нэр дэвшүүлжээ. Тэд уг судалгааг хийхийн тулд 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, гурван тосгоны гүний уст цэгээс 1000 гаруй дээж авчээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгУндны усан дахь ураны судалгаа Төрийн шагналд нэр дэвшлээ
- 2025/11/19
- •
- 37 цаг 35 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
