horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Энхбаяр: МАН-ын асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо гэж би харж байна

post-img

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Өргөө" зочид буудлыг хууль бусаар өмчилж авсан гэх асуудлыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хөндөж гаргаж ирсэн. Тэгвэл эл асуудал болоод улс төрийн хүрээнд өрнөөд байгаа бусад сэдвийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраас тодрууллаа.

-“Өргөө” зочид буудлын асуудлаар та хотын дарга Х.Нямбаатартай холбогдсон юм уу?

-“Өргөө” зочид буудлын тухай би 1001 дэх удаагаа хэлье. Дээд шүүхээс 2008 онд хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон байдаг. Харин 2012 онд Ц.Элбэгдорж намайг 500 цагдаа явуулж баривчлуулаад, ямар ч хууль зөрчөөгүй асуудлаар хэлмэгдүүлсэн. Шүүх хурал нь нээлттэй болсон. Ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг шүүх хурал дээр ярьсан. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. 1 асуудлаар шүүх 2 шийдвэр гаргаж болдоггүй. Тэгэхээр 2012 оны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн шийдвэр, хэлмэгдүүлэлт байсан. Хуулийн талаас өө байхгүй.

Улс төрийн талаас нь харвал улс төрийн маргаантай асуудал үүсэх үеэр би “Үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь зүйтэй” гэх зэргээр хувийн байр сууриа илэрхийлсэнд Х.Нямбаатар дарга эгдүүцсэн байж магадгүй гэж хараад байна. Миний баримталж байсан байр суурийн эсрэг талд Х.Нямбаатар дарга идэвхтэй ажиллаж байснаас үүдсэн болов уу.

Улс төрийн маргаан, зөрчилдөөндөө Ц.Элбэгдоржийн үеэс хууль шүүхийн байгууллагыг татаж оруулдаг эрүүл бус зүйл рүү орчхоод байгаа. Манай залуучууд Ц.Элбэгдоржийн үлдээсэн энэ буруу жишгийг цэвэрлэж хаяхын оронд яг тэр замаар яваад байгаад л би харамсаж байна. Тиймээс өнөөдөр шуугьж байгаа энэ асуудлын үнэн мөн нь цаг хугацааны явцад тодорно. Сэтгүүлчид та бүхэн том хулгай луйвраас анхаарал холдуулахын тулд хэрэглэж байгаа зарим улстөрчийн явуулгаар надаас ингээд ахин дахин асуугаад яваад байдаг байх.

-Том хулгай, жижиг хулгай гэж байдаг хэрэг үү?

-Тэр утгаараа биш. Миний дүүг аягүй бол төрөөгүй байхад Ц.Элбэгдорж гэдэг, өрсөлдөгчөө хуулийн байгууллагаар агнадаг муухай Ерөнхийлөгч байсан юм. Чи төрөөгүй байсан болохоор мэдэхгүй байх нь аргагүй. 2008 онд хууль ёсных гэдгийг шүүх нотолсон. 2012 онд ахин шүүхийн шийдвэр гаргаж хэлмэгдүүлсэн. Нэг асуудлаар шүүх 2 өөр шийдвэр гаргаж болдоггүй. Ц.Элбэгдоржийн үед гарсан шүүхийн шийдвэр нь луйвар булхайн шинжтэй зүйл болсон юм. Би тэр шүүхийн шийдвэр хууль ёсных биш гэдгийг хэлж байна.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Уг нь Ерөнхийлөгч намаасаа татгалзаад, төрийн тэргүүн болдог. Гэтэл МАН-ын их хурлын шийдвэрүүдийг харахад одоогийн Ерөнхийлөгчийн оролцоо нөлөө их байв уу гэсэн хардлага байна?

-Идэвхтэй оролцоосой гэж би боддог. Харин ч идэвхтэй оролцсонгүй гэж би харж байгаа. Нам өөрөө 2 талд хуваагдаад, хоорондоо нэлээн ширүүн үзэлцсэн. Ард түмэн ч харлаа. АН-ынхан хүртэл “Та болиоч ээ. Муухай харагдаад байна” гэж хэлж байсан удаатай. Хоорондоо учраа олохоо байгаад ардын намынхан маань ч гэсэн Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэн байх. Энэ асуудалд Ерөнхийлөгч зөвлөгөө өгсөн байж магадгүй гэж би бодож байгаа. Ингэсэн байлаа гэхэд юу нь буруу байх вэ. Хэрэлдээд бүлгээ хуралдуулж чадахаа больчихсон, төсвөө баталж чадахаа больчихсон, шийдвэрээ гаргаж чадахгүй болчихсон байдлыг л засах гэж оролдож байна гэсэн үг шүү дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хүн намаасаа түдгэлздэг биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ намаасаа түдгэлзлээ гээд агаарт амьдарна гэсэн үг биш шүү дээ. Монгол Улсдаа, Монгол Улсынхаа хөрсөн дээр амьдарч байгаа. Монгол Улсын иргэд “Төр, засаг ажиллахаа байчихлаа. Төсвөө баталж чадахгүй болчихлоо” гээд яриад эхэлсэн. Тэр бүү хэл “УИХ хуралдаж чадахаа байлаа” гэж хэлбэл яах болж байна вэ? Ерөнхийлөгч “Би агаар дээр байна аа. Б намын гишүүн биш ээ” гэж хэлнэ гэж байхгүй шүү дээ. Намын асуудлаас гадна УИХ гэдэг институт өөрөө ажиллаж чадахаа байчихсан биз дээ.

-Төрийн тэргүүн хүн намын асуудалд ороод байна уу л гэж харагдаад байгаа юм?

-Төрийн тэргүүн хүн УИХ сайн ажиллаасай, шийдвэрээ өөрсдөө гаргаасай гэж хүсэх байлгүй дээ. МАН-ынханд ч гэсэн хуралдаад, учир зүйгээ ололц гэдэг зөвлөгөө өгсөн байлгүй дээ. Гэхдээ би яг өгсөн, өгөөгүйг нь мэдэхгүй байна л даа. Өгөх ёстой гэж бодож байна. Харин ч бага оролцоод, хэтэрхий болгоомжтой байр суурь баримталлаа гэж бодож байгаа.

Харин Ц.Элбэгдорж яаж оролцдог байлаа даа. Та нар төрөөгүй байсан байж магадгүй. Прокурорын байгууллага дээр очиж, тэрийг баривчил гэдэг үүрэг өгдөг байсан. УИХ дээр орж ирж хүмүүсийг загнадаг байсан. Шүүх, прокурорын байгууллага руу дайрдаг байсан. Парламент руу хүртэл дайрдаг байлаа. Тийм маягийн оролцоо бол харин хэрэггүй.

-Та Ерөнхийлөгч байхдаа МАН-ын үйл ажиллагаанд оролцдог байсан уу?

-Би нэг их их оролцож байгаагүй. Би одоо ч Ерөнхийлөгчийг МАН-ын үйл ажиллагаанд оролцоод байна гэж харахгүй байна. Та нарын хардлага жаахан үндэс муутай юм болов уу гэж бодож байна.

-МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг харахад Ерөнхийлөгчийн 2 ч зөвлөх багтсан байна лээ?

-Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг улс төрийн албан тушаал. Намайг Ерөнхийлөгч байх үед, мөн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед зөвлөхүүд нь өөр өөр намын хүн байх нь нээлттэй байсан. Тэгэхээр улс төрийн албан тушаалтнууд аль нэг намд идэвхтэй үйл ажиллагаатай байх нь нээлттэй. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгчтэй ойлголцъё, УИХ-тайгаа ойлголцъё, МАХН-ын төлөөллийг хангая, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмье гээд хичээх шиг боллоо.

-Эв нэгдэл гэдэг нэрийн дор хулгайтайгаа тэмцэхгүй юм биш биз дээ гэсэн болгоомжлол ард түмний дунд үүсээд байна?

-Эв нэгдэл гэдэг далбаан дор хулгайтай эвлэрэхтэй хэн ч санал нэгдэхгүй. Би өмнө нь ч байр сууриа илэрхийлсэн. Хэдэн их наяд, хэдэн зуун тэрбумын асуудал яригдаж байна шүү дээ. Намайг Ерөнхий сайд байхад Монгол Улсын төсөв хэд байсан гэж та бүхэн бодож байна? 60 тэрбум төгрөг байлаа. Бүхэл бүтэн Монгол Улсын бүтэн жилийн хөрөнгө оруулалтын төсөв 60 тэрбум төгрөг байсан гээд бод. Одоо гэтэл хэдэн их наядын хулгай ярьж байна.

Яг ний нуугүй хэлэхэд, миний үед хууль зөрчсөн жижиг сажиг асуудал яригддаг байсан. Би тухайн үедээ шийдэх гэж оролддог л байлаа. Одоо бол хэдэн их наядаар тоологдох мөнгийг хулгайлсан асуудал яригдаж байна. Заавал шалгаж шийдэх ёстой. Гэхдээ хүн хэлмэгдүүлж болохгүй. Үнэхээр ийм хулгай хийчихсэн нь тогтоогдвол харин хатуу хариуцлага тооцох учиртай.

-АН намын дарга парламентыг удирдаж болохгүй гэдэг заалт хуульд оруулахаар төсөл санаачилж байна. Та УИХ-ын дарга байсан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Парламентын засаглалтай оронд парламентад олон намын төлөөлөл сонгогддог. Олон намын төлөөлөлтэй парламентыг 1 намынх нь дарга удирдахаар олны хэлдгээр өөр дээрээ хөнжлөө илүү татах асуудал үүсэж болно. Тиймээс олон улсад аль нэг намын дарга биш хүнээр парламентаа удирдуулдаг жишиг бий. Гэхдээ Монгол Улс шилжилтийн үедээ явж байна. Сая манай нам дүрмээ батлахдаа “Намын дарга Ерөнхий сайд байна” гээд заачихсан. Харин “Намын дарга нь УИХ-ын дарга байна” гэж заагаагүй. Тэгэхээр манай намынхан дүрэм баталсан зарчмаасаа ухрахгүй байх гэж харж байгаа. Хэрэгжүүлэхэд хугацаа орж магадгүй. Эвлэрэл бий болгох, зөрчил арилгахад хугацаа орох байх. Гэхдээ зарчмаа барина гэдэгт эргэлзэхгүй байна.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

0/1000