horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Үндэсний бодлогын хорооны дарга нь хуралдаа оролцохгүй

post-img

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан баасан гарагийн 13:00 цагт Төрийн ордонд болно. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн А1009 дугаар тушаалаар Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааныг энэ сарын 21-нд хуралдуулж, Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн батлах тов зарлагдсантай холбоотойгоор уг хурлыг зарлажээ. Энэ дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан бүх нийтээрээ амрах баасан гарагт товлогдоод байна. Харин Үндэсний бодлогын хорооны хуралдааны дарга УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар уг хуралдаа суухгүй гэж мэдэгдээд байгаа юм.

0/1000