horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүхдийн төлөөх засаглалын талаар Хүүхдийн сантай хэлэлцэж байна

post-img

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Улаанбаатар хотод энэ сарын 19-20-нд “Хүүхдийн төлөөх засаглал” сэдэвт семинар зохион байгуулж байна. Монгол Улс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 50 гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүнд хөдөөгийн хүүхдүүдийн сурах таатай орчныг бүрдүүлэх, цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийг цэвэр, дулаан, ээлтэй орчинд сурч хөгжих нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэрэгжсэн олон төсөл, хөтөлбөрүүд бодит үр дүнтэй хэрэгжиж ирлээ.

Энэхүү арга хэмжээнд холбогдох яамд, аймаг, дүүрэг, иргэний нийгэм, НҮБ-ын агентлагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсад НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн түвшинд хэрэгжилтэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож байна.

0/1000