Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Хадан-Ус гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ өнгөрсөн шөнө ачааны 2 машин мөргөлдлөө. Уг ослын үеэр машины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан байна. Цогтцэций сумаас Цагаанхад руу явж байсан “XCMG XGA4250D3WC” загварын зүтгүүр, мөн “HOWO ZZ4257W324HE1H” загварын зүтгүүртэй мөргөлдөж, жолооч С /23 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан аж. Энэ тухай дуудлагыг 11-р сарын 20-ны 02:45 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр анги хүлээн авчээ. Тэд уг жолоочийг эсэн мэнд гаргаж, тус сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Ачааны 2 машин мөргөлдөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагджээ
- 2025/11/20
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
