Завхан аймгийн Отгон сум Баянбулаг багийн Ар-Элстэй гэдэг газраас Улиастай сум руу 11-р сарын 18-ны өдрийн 17:00 цагийн орчим “Тоёота приус-20” загварын суудлын автомашинтай явсан иргэн Э сураггүй болсон тухай дуудлага 11-р сарын 19-ний өдрийн 14:25 цагт аврагчдад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн тасаг түүнийг эрэн хайх ажиллагааг өчигдөр 15:25 цагаас зохион байгуулж, 21:30 цагт Шилүүстэй сумын Сайхан багийн Бухын өвөлжөө гэдэг газар төөрч, машин нь цасанд сууж, дугуй нь хагарсан байхад олжээ. Жолооч эсэн мэнд байжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Төөрч, машин нь цасанд сууж, дугуй нь хагарчээ
- 2025/11/20
- •
- 14 цаг 35 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
