horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Дэлхийн өсвөр үеийнхэн, залуучуудыг “Physical Asia” байлдан дагуулж байна

post-img

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй Өмнөд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин Аг 11 дүгээр сарын 19-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав. Солонгосын соёлын контент бүтээгчийн “Physical Asia” шоу нэвтрүүлэг Ази тивд төдийгүй Дэлхийн өсвөр үеийнхэн, залуучуудыг байлдан дагуулж буйг тэрээр тэмдэглээд, тус тэмцээнд Монголын баг амжилттай оролцсоныг дурдаж, энэхүү контент нь манай улсыг олон улсад эергээр сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, манай стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Дэд сайд Ким Жин А БНСУ нь ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улстай газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц боломж байна гэв. Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв.

0/1000