Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амдад хужир тавьж өгсөн байна. Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм. Тиймээс иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй амьтдыг хөөхгүй байхыг анхаарууллаа.
Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтадад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар авч байгаа аж.
Энэ төрлийн зэрлэг амьтны асуудлаар мэргэжлийн байгууллагад 77070840 утсаар хандах боломжтой юм байна.

