horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сурроны 48 ослын улмаас 32 хүүхэд хохирчээ

post-img

Тээврийн прокурорын газар 11 дүгээр сарын 1-ний байдлаар хүүхэд суррон унаж яваад, зам тээврийн осолд өртсөн ослыг судалжээ. Сурронтой холбоотой 48 ослын улмаас 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 12 хувиар нэмэгджээ. 

Ослын улмаас 21 хүүхэд хөнгөн, 7 хүүхэд хүндэвтэр, 4 хүүхэд хүнд гэмтсэн байна. 25 эрэгтэй, 7 эмэгтэй хүүхэд сурроны осолд орсон аж.

Осолд өртсөн хүүхдийг насаар нь ангилбал:

  • 16 нь 17 настай,
  • 7 нь 16 настай,
  • 5 нь 15 настай,
  • 4 нь 15-аас доош настай

Нийслэлийн засаг даргын 10 дугаар сарын 15-ны А/1453 тоот захирамжаар Улаанбаатар хотод 2025.10.20-ноос 2026.04.10 хүртэл 2 дугуйт унасан иргэдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулсан. Гэвч иргэд замын хөдөлгөөнд мотоцикл, суррон унаж оролцох явдал гарсаар байна.

0/1000