Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн захиалгаар “Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн салбараас Монголын эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр: төлөв, чиг хандлага” судалгааг МУИС-ийн судалгааны баг энэ онд гүйцэтгэжээ. Судалгаагаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан уул уурхай, хүнд аж үйлдвэрийн мега төслүүд хэрэгжсэнээр 77 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа өнөөгийн эдийн засаг 2028 он гэхэд 152 их наяд төгрөгт хүрч, хоёр дахин тэлэхээр байна.


