horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Х.Тэмүүжин: МАН-ын дарга гэдэг чинь амиа золиод ч хамаагүй авах ёстой шидийн суудал

post-img

NTV-ийн телевизийн “Лхагвын тойм”-д УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцоо. Түүнтэй Ардчилсан намын бүлгээс санаачилсан хуулийн төсөл, парламентын үйл ажиллагаа доголдож буй асуудлаар ярилцав.

–Та тавлаг уу?

-Тавлаг. Сая эрх баригч намын 3 хурлын дунд улс орноороо бужигналаа. Хөндлөнгийн ажилагчийн хувьд гурван зүйл хэлье. Социализмын үед улс төр ийм байгаагүй. Сая олон хүнд эрүүл саруулаар асуудлыг бодох зав олгосонгүй. Ер нь хөөсрүүлээд, бужигнаад… Энэ улс төрийн үйл явцыг эрүүл ухаанаар дүгнэх боломжийг үгүй хийлээ. Хуваагдаж байгаа хоёр талын аль нэгэнд нь орохгүй бол хэн ч биш болох юм шиг. Байр  сууриа илэрхийлсэн хүнийг тэрний, энэний тал гэж гүтгэж байна. Хоёр талд дайсан болгосон. Ийм байдлаар хүмүүсийг зөрчилдүүлсэн. Үүний дундаас зарим нь эрх ашиг, өөртөө тустай шийдвэр гаргах боломж олж авдаг. Хийрхлээр асуудал шийддэг улс төрд бид сүүлийн 20 жил бужигначихлаа.

УИХ-д хэт олонхоор засагласан намын байгаа царайг нь хар

Энэ улс төр “Женко”-гоос эхэлсэн. Нийгмийг хоёр хувааж болох сэдвийг жагсааж, түүндээ тааруулан кино зохиол, ямар нэг юм хийж, арай илүү хурц хэсэгт өөрсдийнхөө хүмүүсийг ажиллуулж, нөгөө талдаа өөрт таалагдахгүй байр суурь илэрхийлсэн асуудлыг шүүмжилж, эрүүл саруулаар харах гэж байгаа бүх хүнийг нааж дуусгадаг улс төрийн муухай арга байна. Энэ арга төгсөрсөн. Сая тийм юм боллоо.

М.Энхболдыг УИХ-ын даргаас нь бужигнуулж унагасан үед болсон үйл явцтай өнөөдрийнх олон талаараа ижил байна. Хувь хүмүүс нь өөрчлөгдсөн ч дүрүүд хэвээрээ. Энэ нийгэмд чинь хэрсүү бодолтой нэгэн байгаа. Бужигнасан асуудлын ард юу болов, том дүр зургаар хаашаа явах гээд байна, энэ нөхцөл байдлаас алдаж болохгүй, аюул руу хөтлөх зүйл юу байна гэдгийг эрүүл саруулаар эргэцүүлэх боломж олгохгүй бужигнуулж байна.

2-рт, Ер нь ардын намын дарга гэдэг чинь амиа золиод ч хамаагүй авах ёстой шидийн суудал. Үүнийг авснаар эрх, мэдэл албан тушаалыг шидэт дохиур шиг авдаг, алдаж болохгүй боломж мэт харагдаж байна. Үүний төлөө юуг ч хамаагүй ашиглаж болох тийм өрсөлдөөн сая боллоо. Анзаарсан бол ардын намыг хурлаа хийж, даргаа сонгоход төрийн бүх институт хэрэгсэл болж байна. Улс төрийн намууд том, жижиг хамаагүй хуваагдахад хүрч байна. Нийгмийг харахаар хэвлэл мэдээлэл, сошиал руу ямар их мөнгө урсав. Хэн нь нэг нэгнийгээ илүү харлуулсан нь ялах хэмжээний хар пиар өрсөлдөөн болж өрнөлөө.

Ардчилсан улсад аль нэг намын дарга солигдох гэдэг цочирдохооргүй, эдийн засаг хямрахааргүй, төрийн байгууллагад гацахааргүй зүгээр л үйл явц. Гэтэл Монгол Улсад МАН-ын дарга солигдох үйл явц парламентыг сар ажилгүй болгож, төрийн байгууллагуудыг ямар нэгэн байдлаар зодооныхоо хэрэгсэл болгож чадлаа. Бизнес, эдийн засгийн орчин зогсож, хүлээлтийн байдалтай боллоо. Энэ нийгэм ямар байх нь МАН-аас, тэр дундаа дарга нь хэн байхаас хамааралтай болчихсон гэж харагдууллаа.

3-рт, Нийгмийн оюун санааны хувьд ердийн мэдлэгтэй байх, шинжлэх ухаан, академик мэдлэг энэ улс төрийн зодоонд үгүйрч байна. Мэдлэг мэдээлэл улс төрийн зодооны дунд үнэ цэнэгүй болж хувирч байна. Сүүлдээ Дэлхий нийтийн ойлголтыг үл тоож, шинжлэх ухааныг худалдах хэмжээнд очиж. Үүнээс болгоомж төрсөн. Бид олон ургальч үзэл бүхий ардчилсан засаглалтай нийгэм рүү ер нь явж байна уу, эсрэгээрээ алхаад байна уу гэх.

Монгол Улсын төлөвлөлтийн оюун ухаан ажилладаггүй юм байна

МАН-ын хурлын тэр тайз засалт, нийгэмд гаргаж байгаа санааг харахаар яг социализмын үеийн үзэл суртлын бүх зэвсгийг ашигласан. “Ардын намаас илүү төлөвшсөн нам байхгүй. Ардын нам төр, засгийг, улс орныг авч явж байна. Ардын намд улс орны хамгийн шилдэг охид, хөвгүүд байгаа” гэж ярьж байна. Эндээс харахаар парламентын ардчилал, хуулийн засаглал, олон намын засаглал гэх мэт зүйлээ бид 30 жилийн хугацаанд уулын уруу өнхрүүлчихлээ. Өөдөө түрэх гэж үйлээ үзэж байсан.  Асуудлыг шийдэх байх гээд итгэтэл чөлөөт уналтаар явчихлаа. Төрийн дээр нам байдаг гэх философиор сүүлийн хоёр өдөрт нийгмийн тархийг бүтэн угаалаа.

-Бусад нам МАН-ыг барахгүй л байна шүү дээ. Хэрэв өрсөлдөөн эрүүл байсан бол, танай нам сайн байсан бол иргэд өдөр бүр “Бидний боломжийг хулгайлчихлаа. Ардын нам авлигажлаа” гэж ярихгүй байсан болов уу?

-Шүүмжлэлийг зөвшөөрнө. Бид АН-ынхны үгээр биш, МАН-ынхны үгээр нэг нэгнийгээ булшлах нь холгүй, гаргаж цацсан шүлс нь хатаагүй байгаа сэдвүүдээс нь харахаар баялгийн хулгай, эх захгүй мөнгөний эргүүлгийг сөрж зогсох АН харин ч энэ дайны үлдэж байгаа нь их юм. Сонгууль мөнгөнийх болсон. Ямар их мөнгөөр сонгууль худалдан авч, зохион байгуулсныг харахад тэр тоо нь санаанд багтамгүй, том тоо ярьж байна. Энэ их мөнгөний урд АН мөнчгөрөөрөө үзэж, энэ үр дүнг гаргасан.

-Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гээд хоёр бичигт гарын үсэг зурлаа. Энэ үйл явц өрнөсөөр өнөөдрийн байдалд хүрлээ. Энэ үеэр Ардчилсан нам парламент дахь сөрөг хүчний үүргээ хэр биелүүлсэн гэж үзэж байна?

-Нийгэмд болж байгаа тархи угаалтыг харахаар бид дундаж иргэндээ иргэний болон ардчиллын боловсрол, хуулийн засаглалтай холбоотой мэдлэг олгохгүй бол тэд жижгэрсээр халамжаар тойглодог, улс төрийн зорилгодоо ашигладаг хэсэг боллоо. Үүнд АН-ын буруу бий. Тогтолцоо, системээ бүрэн шийдэж чадаагүйгээс ийм гажиг алдаа гарсан. АН-д жижиг процессын хөөсөрлийн цаана юу болж байгааг олж харах тэнхэл дутагдсан юм бий.

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалыг ашиглаж, МАН-ын даргын зодоонд бамбай болгож орсон. Парламент бол олон намын төлөөлөл бүхий ардчиллын суурь. Олон хүн эрх чөлөөндөө суурилж, үзэл бодлоо илэрхийлдэг. Түүнийхээ төлөө хэн нэгнээс дарамт шахалт авдаггүй. Ийм улс орны төлөө АН алхсан. Олон намын төлөөлөл бүхий парламент бүрдсэн чинь толгойд нь уламжлалт даргууд суучихсан.

-Дахиад суух гээд байна шүү дээ?

-Тэр уламжлалт дарга энэ албан тушаалыг ашиглаад, намын дарга болно гээд зүтгэхээр сонирхлын зөрчил үүсэж байна. Олон намын төлөөлөл бүхий парламентыг нэг намын дарга удирдана. Тэнд парламентын спикер “Би намын дарга болно” гэж парламентыг намын зодоонд чирж орох нь Монгол Улсын цаашдын хөгжилд тээг болно. Ашиг сонирхлын зөрчил байгаа учраас Д.Амарбаясгалангаар чуулганыг удирдуулахгүй гэх зарчмыг АН баримталсан. Хэрэв удирдуулбал парламент юу ч биш болно гэж бид дүгнэсэн.

–Би буруу санаагүй бол АН-ын “Д.Амарбаясгалангаар парламентыг даргалуулахгүй” гэсэн үндэслэл өөр байсан санагдаад байна. Үндсэндээ Д.Амарбаясгалан гэмт хэрэг, авлига, хулгайтай холбогдсон тул парламентыг даргалуулахгүй гэсэн биш үү?

-Энэ бол МАН-ын нөгөө бүлгээс гаргасан үндэслэл. Түүнийг хулгайтай холбогдсон тул шалгуул гэсэн. Гэмт хэргээр пиар хийж байгаа тэр зодоонд бидний үндэслэл харагдаагүй байх.

АН “Хуулийн байгууллагыг улс төрийн цагдаа болгохгүй” гэдэг бас нэг үзэл баримтлалтай. Тийм учраас МАН-ынхны гаргасан үндэслэлийг бид дагаж хуйлрахгүй. Бид бол ардчиллаа хамгаалахын тулд улс орноороо тоглочихгүй, аль нэг талд улс төрийн сэлэм барьж гүйдэггүй, төвийг сахих хүнээр УИХ-ыг удирдуулах зарчим баримталсан.

–АН гоё зүйлүүд ярьсан. Амьдрал дээр АН их хурал, Засгийн газарт  хуваагдчихсан. Өөрсдөө ярьснаасаа буцсан…

-АН зогсоогүй. Гишүүд бол хувийн сонголт, өөр өөрийн итгэл үнэмшлээрээ цаасан дээр гарын үсэг зурсан. Би бол алинд нь ч зураагүй. Гэхдээ АН парламентын засаглалынхаа талд зогсоно.

2-рт, Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд аль аль нь намын даргынхаа сунгаанд төрийн институтыг ашиглаад эхэлсэн. Ийм тохиолдолд сөрөг хүчин “Намынхаа хуралд очоод, гишүүдээрээ хэн дарга болохоо шийдүүл” гэх зарчим илэрхийлсэн.

-Түүндээ хүрээгүй ш дээ.

-Хүрсэн. АН-ынхан шаардлага тавьж, шахалт үзүүлж байж, Д.Амарбаясгалан их хурлын даргаасаа буусан. АН ирц бүрдүүлж орсон учраас Засгийн газрыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийнхаа хугацаанд шийдсэн. Үүнд манай нам оролцсон.

-Хоёуланг нь огцор гэж шахсан учраас Д.Амарбаясгалан өргөдлөө өгсөн байх. “Амьд үлдэх үү, үгүй юү” гэх сонголтын өмнө байгаа хүн үүнийг тооцохгүйгээр ийм зүйл рүү үсэрч орохгүй болов уу.

-Хоёуланг нь огцруулна гэсний дараа Д.Амарбаясгалан УИХ-ын даргын суудлаа өгсөн. Факт нь УИХ хуралдаж, Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах талаар шийдвэр гаргасан. Шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх нь тусдаа асуудал.

-“Хоёуланг нь огцор гэдэг шийдвэрийг АН-ын бүлэг гаргачих” гэх яриа  хөшигний ард гарсан уу?

-Үгүй. АН шийдвэр гаргахад гишүүдийн байр суурь өөр байсан. Үндсэндээ 3, 4 үндэслэлээр байр суурь нэгдсэн. “Ээрх барьж байгаа намын энэ зодоон сөрөг хүчинд тэр бүр олдохгүй зүйл. Тиймээс нэгдмэл байр суурьтайгаар урагшлах ёстой” гэж нэг хэсэг нь үзсэн. Зарим нь Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нартай хувийн яриа хэлэлцээ хийчихсэн байсан. Хувийн тоглолтууд үргэлжилсэн. Энэ нууц биш.

Адлагдсан ч зоригтой дуугарах зарчимтай хүмүүс л өөрчлөлт авчирна

-Улстөрч гэдэг чинь улс төрөө хийх ёстой. АН нэгдэж чадсангүй, тийм үү? Ажлаа муу хийжээ гэж үзэж байна.

-Намын даргаа сонгоод удаагүй. Намынхаа тогтолцоонд бүрэн орох болоогүй байна. УДШ-д дүрмээ бүртгүүлж чадаагүй байгаа. Яг энэ завсраар саяны үйл явдал болчихлоо. АН сайн дурын уран сайханчдаар нөгөө нам болон намын гишүүдтэй яриа хэлэлцээ хийж, улс төрд тоглодог биш, намын албан ёсны нүүр царайгаар, улс төрийн харилцаагаар явдаг соёлыг эрхэмлэх ёстой.

Сайд байсан зарим нэг гишүүн бүлэг, нам дотроо ярилцахгүйгээр, сая болсон улс төрийн үйл явцад гарын үсэг зурсан байсан. Сайн дураараа томчуудын нөмөр нөөлөгт болж гүйсэн хүмүүс бий. Энэ нь АН-ын олонх нь биш. Олонхын төв хэсэг нь  ярилцаж байж шийдэж, алхмаа хийдэг. Албан ёсны байр сууриасаа давсан тоглолтууд үргэлжилсэн.

-Дотооддоо ийм асуудалтай гэж бодохоор хэзээ төлөвших бол. Төлөвшихгүй байгаа учраас МАН-д ийм байдал үүсээд байгаа юм биш үү? Цаашлаад хүн бүр МАН-ыг муухай гэж хараад байна.

-МАН-аас илүү байгаа нь бид дундын шийдвэр дээрээ ядаж намынхаа үзэл баримтлалыг ярьдаг. Бүлэг болон нам дээр зарчим, философи ярьдаг. “Тарах гэж оролдсон ч хана, гортиг маань энэ шүү” гэж ярилцдаг. Гэтэл МАН хулгай, гэмт хэргээ, хэн нь хамгийн том босс байх тухай ярьдаг.  2014 оноос буюу Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааж, Ч.Сайханбилэгийн үед хамтарсан Засгийн газар байгуулсан шүү дээ. УИХ-д хэт олонхоор засагласан намын байгаа царайг нь хар. Хурлаа нэг сценартай, өнгөлөг хийхээр төлөвлөсөн нам уу. Энэ улс оронд жаахан ч гэсэн үзэл санааныхаа бодлогыг хэрэгжүүлээд, төлөвшсөн нам энэ мөн үү? Ажил хийгээд урагшилсан намыг төлөвшсөн гэх үү, эсвэл хулгай хийчхээд хулгайныхаа ард хэрэлдээд, алалцаж байгааг нь төлөвшсөн гэх үү?

–Дүрмээ дагасан намыг л төлөвшсөн гэж үзэх байх. Тийм үү?

-Одоо бол аль аль нь дүрмээ Улс төрийн намын хуульд нийцүүлж, УДШ-д бүртгүүлж байгаа.

-Танай намын дүрмийг УДШ бүртгээгүй. Үүний ард энэ Засгийн газрыг үлдээх эсэх асуудал яригдах учраас УДШ бүртгэж аваагүй нөхцөл байна уу?

-Хардалт байхыг үгүйсгэхгүй. Хоосон биш. Өмнө нь АН-ыг УДШ-ийн бүртгэлтэй холбоотой асуудлаар 2 тамга, 2 даргатай болгосон түүх бий. Ингээд сонгуулийг даваад, эрх мэдлээ хадгалж үлдээд, МАН олонх болж хувирсан. Зарим нь бүртгэлийн наймаагаар бүллидүүлж, ятгалганд орж, зөвхөн тэр намыг магтан дуулагч болсон үе бий. Үүнээс авах сургамж байгаа учраас манай намын зарим гишүүн хардаж байгаа. Дээд шүүх УИХ-ын тоглоом болж байсан эрт үеэс арай дээр тайлбартай цаас энэ удаад ирсэн гэж би бодож байгаа.

–Танайх өрсдөө ажлаа дутуу хийсэн байх магадлал арай илүү гэсэн үг үү?

-Тийм. Бид зөвхөн Улс төрийн намын тухай хуульд тусгаснаар дүрмээ өөрчлөөгүй. Дүрмээ шинэчлэн найруулсан маягтай том өөрчлөлт оруулсан. Хэлэлцүүлгийн явцад алдаагаа хараагүй байх магадлал бий. Түүнийгээ засаж УДШ-д явуулахад,  бүртгэхгүй бол улс төрийн асуудал байж болно. Би дээд шүүхэд итгэж байгаа.

-Парламент хуралдаж чадахгүй байна. Намрын чуулган эхэлснээс хойш хууль баталсангүй.  Төрийн инститүтийг үнэ цэнэгүй болгочихлоо. Үүнийг та  хэрхэн дүгнэх вэ?

–Энэ сургамжаас ухаараад урагшилвал… Саяны үйл явдал гол гогдсон. Монгол Улсын төлөвлөлтийн оюун ухаан ажилладаггүй юм байна. Эрсдэлүүдээсээ сургамж авч, шинэ шийдэл хайх ёстой. Дандаа ардаа үлдсэн түүхээрээ баатар болох гэж оролдсон улс төр хийж байна. Энэ улс орон урагшлах ёстой. Монгол Улс 4 жилийн дараа ямар түвшинд байх талаар парламент хэлэлцүүлэг хийж байгаа бил үү? Үгүй. Нийгмийн оюун санаанд энэ тухай яриа өрнөхгүй байна. Бидний нийгмийн сэтгэл зүй хүртэл гэмтчихсэн. Эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд нь дуугарах цаг болсон. Тэд хаана байна.

Саяны зодоонд хамгийн их нэрвэгдсэн нь парламент.

Өнөөдрийн улс төрийн үйл явц бол 5-10 жилийнх. Үүний цаана тогтолцоо, систем эрүүлээрээ үлдэх ёстой. Гэтэл үүнд анхаарах хүн алга. Саяны зодоонд хамгийн их нэрвэгдсэн нь парламент. Нэрээ хамгийн олон удаа нэрээ ашиглуулан, нурж унасан зүйл бол Үндсэн хуулийн дэг журам. Гэтэл энэ тухай эрүүл саруулаар ярилцаж байгаа юм уу? Ярихаар “Женко”, MCS гэдэг. Миний санаж байгаагаар яг 10 жилийн өмнө энэ технологийг улс төрд ашиглаж байсан. Нүүрсний намынхан, MCS-ийнхэн, нэг талд нь шударга ёсыг хамгаалж байгаа эх орончид. Энэ үед нэг талд нь Монголын оюутны холбоо явж байсан. Сүүлдээ өрсөлдөгч намынхаа даргыг шүтээд, өөрийнхөө намын даргыг дэвсэлсэн. Өнөөдөр ч энэ үйл явдал болж байгаа. АН, МАН хуваагдсан ч зөвхөн өөрсдийгөө муулдаг. Энийг хэн бий болгочхов.

Тийм учраас бид эрүүл ухаанаар асуудлыг харах хэрэгтэй. Болоод өнгөрөх, болж байгаа үйл явцад адлагдаж байсан ч гэсэн зоригтой дуугарах, ийшээ  явна шүү гэх тийм зарчимтай хүмүүс л өөрчлөлтийг авчирна. Би бол АН-ыг энэ зарчим дээрээ бат зогсоосой гэж хүсдэг.

–Женко гэдэг хүн гарч ирээд улс орон даяар парламент, Засгийн газар, хэвлэл мэдээлэл, иргэд, сошиал гээд бүх түвшинд хэрүүл маргаанаас өөр юм алга. Урагшилсан бодлого, зөв зүйлийн тухай яриа бараг сонсогдохгүй байна. Энэ байдал бүр 2028 он хүртэл үргэлжилж ч магадгүй гэж та хэлсэн.

Их хурлын дарга нь намын дарга байж болохгүй гэсэн хуулийг та санаачилсан. Гэтэл энэ нь Женкогийн хүсээд байгаа зүйлтэй таарч, таны яриад байдаг зарчмын эсрэг мэт харагдаж байна. Энэ талаар тань руу нам дотроос болон хэвлэлээс шүүмжлэл ирж байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Уг нь тийм биш. Ардын намынхны дунд нэг буруу ойлголт тогтсон. “Намын дарга бол ямар нэг том дарга байх ёстой” гэж тэд боддог. Энэ “том дарга” гэдэг ойлголт нь яг социализмын үеийн буруу, гажиг хэвшил. Соц үед нэг даргатай байсан. Харин манай улс тэр буруу уламжлалыг авч үлдээд, “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бол төрийн гурван өндөрлөг” гэсэн хэт өргөмжилсөн ойлголт бий болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн, 01, 02, 03 гэх мэтээр нэрлээд, бүр албан тушаалыг нь хэт дөвийлгөсөн. Энэ бол бидний авч явах ёстой зүйл биш. Ардын нам ч бай, аль ч нам бай, парламентын ардчиллын логикийг улстөржүүлж болохгүй. УИХ-ын дарга бол зүгээр л парламентын хуралдааныг зохион байгуулагч, хурал удирдагч. Гэтэл энэ албан тушаал УИХ-аас гадуур эрх мэдэл эдэлдэг, ЖДҮ, томилгоо, улс төрийн тохироо зэргийг дангаараа шийддэг хүн болж хувирсан. Энэ бол ардчиллын зарчимд огт нийцэхгүй.

Ардчилсан нийгэмд гурван өндөрлөг гэж тусгаарлагдсан хэт эрх мэдэлтэй хүмүүс уулын аманд тусдаа амьдардаггүй. Үндсэн хуулийн бус бүтэц, тухайлбал ҮАБЗ дээр сууж байгаад Монголын хувь заяаг хаалттайгаар шийддэг байж болохгүй. Үндсэн хууль нь гурван өндөрлөг гэдэг институц бий болгоогүй. Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг л тусгаарлаж өгсөн. Гэтэл “Намын дарга заавал том дарга байх ёстой”, “ҮАБЗ-ын гурван гишүүний нэг болох ёстой” гэх мэтээр буруу философи тогтсон. Энэ нь дарга шүтсэн, социалист сэтгэлгээний үлдэц. Үүнийг зогсоох ёстой.

Парламентын спикер буюу УИХ-ын дарга бол намын дарга байж болохгүй. Улс төрийн байр суурьтай хүн байж болохгүй. Тэр хүн төвийг сахисан, парламентын олонх-цөөнхийн хооронд тэнцвэр барьдаг байх ёстой. Хэрэв олонхын гол улстөрч УИХ-ын дарга байвал цөөнхийн хяналт алдагдана. Харин цөөнхийн лидер нь дарга болбол парламентын шийдвэрийг байнга гацаана. Тиймээс Дэлхий нийтээр олж тогтоосон зарчим бол УИХ-ын дарга төвч байр суурьтай, намын хатуу улстөрийн лидер биш байх ёстой. Гэтэл Монголд социализмын “дарга” гэсэн ойлголт бүх түвшинд үлдсэн. Менежер, зохицуулагч гэх ойлголт байхад, заавал дарга гэж нэрлэж, тусгай хангамжтай, үг нь хууль болдог хүн болгож ирсэн.

Үүнийг өөрчлөхийн тулд л бид энэ хуулийг гаргаж байгаа юм. Үнэндээ МАН-ын буруу гэхээсээ энэ жишгийг АН эхлүүлсэн. З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь намын дарга болгосноор “Намын дарга нь УИХ-ын дээр сууж болдог” гэсэн бүүр буруу жишиг тогтсон.

Бидний зорилго бол парламентын мэтгэлцээнийг сэргээх. Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Ерөнхий сайд хүссэнээ ярьдаг бус, цөөнхийн лидер, олонхын лидер хоёр бодлогоороо мэтгэлцдэг байя. Энэ тогтолцоо арай гэж бий болж эхэлж байхад, намын дарга нь УИХ-ын дарга болчихвол парламент нь намын хурал болж хувирна.

Улс орнууд үүнийг шийдэхдээ гурван арга хэрэглэдэг. Хамгийн хатуу хувилбар нь УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг. Улс төрийн хүнд туршлага туулсан орнууд ийм хэлбэрийг сонгодог. Дунд хувилбар нь УИХ-ын даргыг 2/3-оор сонгодог. Ингэснээр олонх дангаараа лидерээ тавих боломжгүй, заавал цөөнхтэй тохирно. Соёлтой ардчилсан орнууд бол улс төрийн соёлоор үүнийг шийддэг. Намуудын дотор ч парламентын соёл өндөр. Харин Монголд улс төрийн соёл сул, дарга шүтэх хандлага гүн суусан тул бид парламентын даргыг олонхоор хүч түрэн сонгодог байдлыг өөрчлөх шаардлагатай.

-Та өмнө нь олон янзын зохицуулалттай гэж хэллээ. Тэгэхээр энэ удаа оруулж ирсэн хувилбар нь арга ядсан шийдэл гэж ойлгож болох уу?

-Ер нь 2 хувилбарыг хольж оруулж ирсэн. Хамгийн арга ядсан арга нь түдгэлзэх юм. УИХ үүнийг дэмжихгүй бол тэр л биз. Соёлоор шийддэг хувилбар дотор УИХ-ын дарга давхар ажил эрхлэхийг хязгаарласан зохицуулалт бий. Намын гишүүнээс түдгэлзэхгүй ч нам дотор улс төрийн ажил хийхгүй байх зарчимтай. Энэ нь хууль зүйн техник юм л даа. Хууль зүйн техник дотор 3, 4 шийдэл байна. Үүнээс бид 2-ыг нь оруулж ирлээ. Энэ 2-ын аль нэг нь заавал Монголд байх ёстой.

-Үүнийг яагаад одоо санаачилж байгаа юм бэ. Өмнө нь яагаад боломжгүй байсан юм бэ?

-Энэ санаа зөвхөн Н.Учралд зориулсан зүйл биш. Үүний үндэс нь 5–6 жилийн өмнө хуулийн салбарт үүссэн адилхан нөхцөл байдлаас эхтэй. Тухайн үед ҮАБЗ-д шүүх, прокурорын удирдлагуудыг авч хэлэлцэж, огцруулах асуудлыг хуулиар зохицуулж байсан. Энэ үйл явдал нь улс төрийн даалгавраар хуулийн байгууллагаар ажил хийлгэх оролдлогоос урган гарсан. Үүнээс хойш албан тушаалын эрх мэдлийг зохистой хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Тухайн үед УИХ-ын дарга солигдсоноор Үндсэн хуулийн хямралд хүрсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 3-т төрийн эрх мэдэл хэт төвлөрснөөс үүссэн асуудал.

Парламентын эрх мэдлийг гаднаас ашиглах оролдлого нь хамгийн аюултай сургамж болсон. 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган хуралдахад, спикер сонгох дэг  хэлэлцүүлэггүй болсон. Энэ нь эргэлзээ төрүүлсэн. Дэлхийн парламентын практикт залуу спикерийг шууд томилдоггүй. Туршлагатай гишүүнийг сонгодог.

Хуулийн төсөлд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэх заалт орсон ч дараагийн сонгуульд намаас нэр дэвших эрхийг нь хязгаарлаагүй. Энэ нь намын давуу байдлыг хязгаарлаж, төв байр суурийг хадгалах зорилготой. Өнөөгийн нөхцөлд УИХ-ын дарга төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Намаасаа түдгэлзэж, давхар албан тушаалтай байхаас сэргийлэх нь парламентын төв зарчимд нийцнэ.

Хэрэв ийм зохицуулалт байхгүй бол сөрөг хүчний үг хэлэх эрх хязгаарлагдаж, парламентын дотоод ардчилал алдагдах эрсдэлтэй. Хариуцлага тооцох тухай заалт хуульд байхгүй тул УИХ-ын дарга намын бодлого илэрхийлбэл огцорсон гэж шууд үзэх боломжгүй. Энэ нь спикерийн төв байр суурийг бататгах, намын нөлөөг хэтрүүлэхгүй байх, Үндсэн хуулийн дагуу эрх мэдлийг зохистой хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Англи, Канад зэрэг улсад ийм практик байдаг ч Монголын нөхцөлд хэрэгжүүлэхэд төвөгтэй. Намын дотоод асуудлаар биш, парламентын байгуулалтын эрх зүйн хүрээнд спикерийн төв байр суурийг хангах нь гол зорилго юм. УИХ-ын тогтоол, саналыг хуулийн дагуу зөв уншиж, санал хураалт, процессын алдааг засах шаардлага байсаар байна. Үндсэн хуулийн 62.2-той нийцүүлэх, албан тушаалтны эрх мэдлийг хуулийн дагуу хэрэгжүүлэх нь энэ хуулийн төсөлд туссан гол асуудлууд юм.

-Процессын алдаа гаргасан гэж байхад, Засгийн газрыг огцруулах явцад Үндсэн хуулийн ноён нурууг хэрхэн баримтлах ёстой вэ?”

-Одоо УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох ёстой. УИХ Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц нь одоохондоо Үндсэн хуулийн заалт та нарт үйлчлэхгүй гэх утгатай улс төрийн шийдвэр гаргасан. УИХ нь хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж чаддаггүй. Сүүлдээ МАН-ынхны олж байгаа арга нь “УИХ-ын дарга хүчингүй болсон гээд алх цохьчих л доо” гэсэн. УИХ-ын дарга алх цохиод, асуудлыг шийддэг бол 126 гишүүний саналыг хураах хэрэггүй шүү дээ. Тэр нөхөр алх цохиод сууж байсан нь дээр. УИХ 126 гишүүнтэй. Бүрэн эрхээ чуулганы хуралдаанаар хэрэгжүүлнэ.

“Үндсэн хуулийн заалтыг яах вэ” гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүл дээр “Хүчингүй гээд хэвлэчихье” гэнэ. Тэгээд баталчихдаг бол хэвлэх үйлдвэрээ ажиллуулаад, “Төрийн мэдээлэл” дээрээ хэвлээд, асуудлаа шийдээд явж байя.

Дарга нь алх цохиж, эсвэл цаасан дээр хэвлэх замаар шийдвэр гаргаж болохгүй. Хууль тогтоох институт, хууль тогтоох систем алга болох гэж байна. Би хамгийн эхэнд хэлсэн. Энэ зодоонд хамгийн их хохирч байгаа нь УИХ.

-Та бүхний санал болгосон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Парламентын дарга нь намын даргаас өөр хүн байх ёстой” гэж заасан. Тэгвэл намын гишүүнээс татгалзах энэ заалт хэзээ хэрэгжиж, ямар хугацаанд мөрдөгдөх вэ?

-Хууль батлагдаад, түргэн хэрэгжих тусмаа сайн. Парламентын ардчилал илүү эрсдэл аюул багатай л болно.

-Та хэлж байна. Олонх нь нөгөө талд байна. 68 гишүүн дээр засагтай хамтарсан намууд байгаа. Өөрөөр хэлбэл, яриа хэлцэл явах магадлалтай. Энэ хуулийг батлагдаасай гэж бодоод байна. Тэгш эрх, шударга ёс байх ёстой. Танай үед УИХ-ын дарга нь намын дарга хийгээд, одоо гэнэт болихоор маргаан мэтгэлцээн дуусахгүй. Хууль хэрэгжих хугацааг 2027 оны 1 дүгээр сар гээд хугацааг нь заагаад өгвөл хэрэгжих юм биш үү?

-Алдааг олж хараад, засах гэж оролдсон. Тэр алдаа өмнө нь байсан гэдгээр барьцаалж, асуудлыг зогсоох нь зөв зарчим биш. 1 зарчмыг адилхан нөхцөлд 2 өөр аргаар хэрэглэхийг дабл стандарт гэж ярьдаг. 2019 онд Үндсэн хуулийг өөрчлөхөд,  43 дугаар зүйл өөрчлөгдсөн. Бид У.Хүрэлсүхийг чөлөөлөхдөө ч энэ аргаар санал хураасан. Өмнө нь хэдэн Ерөнхий сайдыг огцруулахдаа бүгдэд нь ингэж санал хураасан. Үүгээр зөвтгөх гэж оролдсоныг ҮХЦ буруу гэж дүгнэсэн. Энэ зарчмаар үргэлжлүүлэх гэвэл юуг ч өөрчилж, засаж чадахгүй.

-Парламентын засаглалтай гэдэг манай улс амьдрал дээр хагас засаглалтай. Ерөнхийлөгч нь намаасаа татгалзсан. Тэр институт ажиллаж байгаа. Бүх хүн МАН, эсвэл АН-ын гишүүн байна. Энэ зүйлээ шийдвэрлэж чадахгүй яваад байна. Энэ дүр зураглалыг харахаар Ерөнхийлөгчийн засаглалаа МАН эсвэл нөгөө тал авах уу гэдэг зүйл байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмээд өгчих вий дээ . Та юу гэж харж байна.

-Энэ хууль яахаараа Ерөнхийлөгчийн тухай хууль болох юм. Бид эрүүл саруул логикоор сэтгэж чадахаа больчихож. Зарим үйл явдал факт тэгж хардахад хүргэж болно. “Ерөнхийлөгчийн тал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талын хэн нь намаа авч үлдэх вэ? 2027-2028 оны улс төрийн зургаа зураад зодолдож байна” гэдэг яриа бий. Магадгүй. Намаасаа түдгэлзэж, тангараг өргөсөн Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ ямар байдлаар тавиад явж байгаа бол. Ингэвэл тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн том асуудалд орно. Зарим талаараа хэт гүтгээд байна гэж би харж байна.

-Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын даргаар тавиулаад суугаад байхаар энэ гүтгэлэг мөн үү?

-Энийг бид факттай, баримттай, дүгнэлттэй, олон зүйлээр хэлэх байх. Ер нь энэ улс оронд том хэмжээний системийн өөрчлөлт хийхийн тулд манлайлал хэрэгтэй.  Ерөнхийлөгч дөрвөн зүйл хийгээсэй гэж хүсэж байна. Нэгд нь,  гадаад бодлого. Нэг хүн Монгол Улсыг гадаад тосгон шиг ертөнцийн буланд аваачаад, нэг хоёр хүнтэй уулзаад, тэмцээн хэсэж байхаас өөр хувь тавилангүй болтол жижгэрүүлсэн. Өнөөдрийн Ерөнхийлөгч жижгэрсэн Монгол Улсыг тэлж, жижиг улс идэвхтэй гадаад харилцаагаар хоёр том хөрштэйгөө найрсаг харилцаагаар гуравдагч цонхоороо Дэлхийн хөгжлийг ирэх хэмжээний зөв бодлого явуулна. Энэ нь явж, гадаад харилцаа, бодлого маш ухаалаг явж байгаа.

Саяны зодоонд нурж унасан зүйл бол Үндсэн хуулийн дэг журам.

Монгол Улсын сөрөн тэсвэрлэх чадвар. Украины дайн гээд олон үйл явдлын дараа бид Финланд, Швейцар шиг иргэндээ суурилсан хамгаалалт, сөрөн тэсвэрлэх чадварыг орон нутгийн хамгаалалт, иргэн армийн дэмжлэг үзүүлэх чадвартай холбоотой энэ концепц урагшлах цаг үеэ оносон зөв бодлого. Дараагийн Ерөнхийлөгч нь урт хугацаанд таслахгүй үргэлжлүүлээд дуусгах хэрэгтэй. 3-рт, цөлжилт, “Тэрбум мод”. Зарим нэг бялдууч нь дампуурах гээд байх шиг байна. Монгол хүн нэг ч гэсэн мод тариад, түүнийгээ харж баясаад, үр шимээр нь байгаль Дэлхийгээ өөрчлөх хандлага сууна. Энэ бол сэтгэлгээний хандлагын маш том өөрчлөлт. Энэ бол зөв. 4-рт, Ерөнхийлөгч Н.Энхбаярын үеэс эхлээд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын үед олон түмний хараал идсэн хонгилыг нураах зориг гаргаасай. Түлхүүрийг нь устгавал энэ хонгил байхгүй болно. Өөрийнх нь сонгуулийн үеэр хэлсэн үг байгаа, “Хувь хүн биш, хууль засаглана” гэж. Хэрэг ярьдаг сайд, хэргээр шоуддаг гүйцэтгэх эрх мэдэл, парламент биш. Аль аль нь хуулиа бариад, асуудлаа шийддэг тогтолцооны тухай. Хоёрт нь, Ерөнхийлөгч гэдэг инститүц улс төрд орж ирээд, мангас болох биш, ард түмний эв нэгдлийг хангагч, Үндсэн хуулийн зарчмаар явуулах инститүц болгоод буугаасай. Өргөн барьж чадахгүй, бүгд айгаад байгаа Ерөнхийлөгчийн хууль тогтоомжуудыг иргэний ардчилсан хууль ёсны болгоод буугаасай. Гуравт нь, Ерөнхийлөгч улс төрийн манлайллын хувьд, Ерөнхийлөгч байсан хүмүүс Ерөнхийлөгчөөрөө дуусдаг гэдэг хууль зүйт улс төрийг үлдээгээсэй.

0/1000