МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд хуралдаж тус намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн. Үүний дагуу МАН-ын бүлэг өнөөдөр түүнийг парламентын даргын албан тушаалд тавиулахаар УИХ-д санал оруулав.
“Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжив. Иймд хуралдаан даргалагч “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

