УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага 2025 онд Ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах төлөвлөгөөтэй юм байна.
Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд Ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгожээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар 10, 11 дүгээр сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээж байгааг мэдээллээ. Мөн энэ асуудлыг сангийн орлого орох тухай бүрт шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.
Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль УИХ-аас баталсан бөгөөд 2026 онд ийм хүндрэл гарахгүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар-аас мэдэгдлээ.

