“Byheart” нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв сэрэмжлүүллээ. АНУ-ын Хүнс, эмийн агентлаг (US FDA)-ийн шинжилгээгээр “Byheart” нялхсын тэжээл ботулизмын хордлого үүсгэгч нян агуулж буйг илрүүлжээ. Ботулизм гэдэг нь хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээж, булчинг саажуулдаг өвчний нян юм байна.
Тиймээс уг тэжээлийг зах зээлээс яаралтай эргүүлэн татахаар тус агентлаг шийдвэрлэсэн байна. Уг бүтээгдэхүүнийг цахим худалдаа болон дэлгүүрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Хэрэв уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдаж авсан бол нэн даруй хаяж устгах хэрэгтэй. Одоо хүүхдэдээ өгч байгаа бол хэрэглэхээ нэн даруй зогсоож, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар яаралтай холбогдож, эмчээс зөвлөгөө авахыг НЭМҮТ анхаарууллаа.

