horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Өндөр гэгээн Занабазарын дурсгалын маркийг шууданд ашиглаж эхэллээ

post-img

“Монгол шуудан” компани, Чингис хаан үндэсний музей хамтран, Өндөр гэгээн Занабазарын дурсгалын марк хэвлүүлэн, олон улсын шуудангийн харилцаанд түгээж эхэллээ. Уг маркийн анхны өдөр Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд (2025.11.21) болж, тусгай технологийн блок маркийг олон нийтэд танилцууллаа.
Ийнхүү шинэ маркийн нээлтийн үйл ажиллагааг ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам эхлүүлж “Энэхүү марк нь Өндөр гэгээний хонх очир барьсан шүтээн хөргийг дүрсэлж чимэглэл хэсэгт Занабазарын бэлгэдэл дүрүүдийг бүтээж ар талд нь дэлхийн нийтээрээ эв найрамдалтай амьдрах утга санааг илэрхийлсэн “Жанлавцогзол” номын гол хэсгийг Төвд бичгээр буулгасан нь ихээхэн онцлог” болсон хэмээн тодотгов.
Маркийг бүтээхэд шаазан урлаач Х.Хадхүүгийн уран бүтээлүүдээс дүрслэн, ар талд нь зүрхэн таринуудыг Төвд бичгээр оруулан зураачаар нь Б.Баярхүү, дизайнер Ж.Ганхуяг нар ажилласан байна.
Монгол маркийн түүхэнд 1988 онд “Занабазарын уран бүтээл” сэдэвт долоон нэрийн маркийг гүйлгээнд гаргаж байсан аж.

0/1000