horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

103 түргэн тусламжийн төвийн ачаалал нэмэгджээ

post-img

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагаас 23-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийт 2257 дуудлагад үйлчилжээ.Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67%-иар өссөн үзүүлэлттэй байна гэх стастистик бий.

103 төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо. Цаашлаад хүн амын дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул өвчлөлөөс өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахихыг зөвлөлөө.

0/1000