Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээгээр нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд, 13 аймагт идэвхжилийн түвшинд, 2 аймагт улирал хоорондын түвшинд байна. Өнгөрсөн 7 хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг A(H3N2) эзэлж байв. Томуугийн А хүрээний H3N2 вирүсийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр subclade K дэд хэв шинж тодорхойлогджээ. Энэ нь хүүхдэд илүү өвчин үүсгэх эрсдэлтэй байна.
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн пик үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно таарч буй аж. Хүүхдэд хүндрэл ихтэй, өвчин хэт тархаж, хүүхдүүд их нэрвэгдэх эрсдэлтэй гэж ЭМЯ дүгнэжээ.
Ханиад, томууны 2017/2018-2024/2025 оны хөдлөл зүйгээр сурагчдын өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг 14 хоног урагшуулахад өвчний халдвар 2 дахин буурч, тархалтын хурд саарсан байна. Үүнд үндэслэн бага ангийн сурагчдын өвлийн амралтыг 14 хоногоор наашлуулах саналыг ЭМЯ-наас Боловролын яаманд хүргүүлэв.

