horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Батцоож: Ганцхан шөнийн дотор 103-ын дуудлага 500 гаруйгаар нэмэгдээд байна

post-img

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоожоос томуугийн нөхцөл байдлаас үүдэж эмнэлгүүдийн ачаалал хэрхэн нэмэгдсэн талаар тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд томуугийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал хэр зэрэг өссөн бэ?

-11-р сарын 17, 18-наас эхлэн Нийслэлд эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдэж эхэллээ. Энэ удаагийн томуугийн вирус нь А хүрээний вирус гэнэ. Нийслэлийн хэмжээнд 1200 орчим ор дэлгэн томуугийн халдвар хүндэрсэн хүүхдүүдийг хүлээн авч байгаа бөгөөд цаашдаа орны хүрэлцээг нэмж 1500-д хүргэх зорилттой байна. Өнгөрсөн шөнийн хувьд 2420 хүн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт хандаж үйлчилгээ авчээ. Энэ нь өмнөх өдрийнхөөсөө 200 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин яаралтай тусламжийн 103 төвд 2700 орчим дуудлага ирж гэрээсээ үйлчилгээ авсан нь өмнөх оны мөн үеэс 500 гаруй дуудлагаар бүртгэгдсэн байдаг. Хүүхэд насанд хүрэгсдийн дуудлага 30/70 харьцаатай байдаг бол одоо дуудлагын харьцаа 50/50 болж өөрчлөгджээ.

-Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байгаа юу?

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулна. Гэхдээ Бүсчилэл тус бүрээр өрхийн эмнэлгүүдийг сонгон ажиллуулах эсвэл хүүхдийн кабинетыг дангаар нь ажиллуулах зохицуулалт хийж байгаа юм. Уртасгасан цагийн хуваарьт орж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүд оройн 20.00 цаг хүртэл ажиллах бол амралтын өдрүүдэд 11.00-18.00 цагийн хооронд ажиллана. Ташрамд дурдахад ханиад томуунаас үүдэж хүүхдээ асарч байгаа төрийн албан хаагчдад 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдсэнийг сануулъя.

-Томуугийн тархалт эрчимжиж байгаатай холбоотойгоор иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй байна. Мөн өөрсдөө амны хаалт тогтмол зүүж томуугийн халдвар тээхээс болон бусдад дамжуулахаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулъя.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000