Баасан гаргийн үдээс хойших чуулганаар “УИХ-ын асуулгын цаг” товлодог болсон. Тэгвэл асуулгын цагийн араас татвар бууруулахтай холбоотой нийтийн 2 өргөдлийг хэлэлцэхээр товлоод байна. D-Парламент цахим системд иргэдээс гаргаж байгаа өргөдлийн 60-70 хувь нь татвар, шимтгэл бууруулахад чиглэж байна. 100 мянга ба түүнээс олон хүн дэмжсэн өргөдлүүдийг УИХ хэлэлцэж байгаа юм. Үүний нэг нь Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт. Харин нөгөө нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгТээврийн хэрэгслийн татварыг бууруулах өргөдлийг хэлэлцэнэ
- 2025/11/24
- •
- 5 цаг 6 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
