УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсжээ. Татварын ерөнхий газрын мэдээлснээр 11-р сарын байдлаар 320 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 6.5 их наядын өр, хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн оны мөн үед 3.5 их наядын өр байсан аж. Жилийн дотор уг өр бараг 2 дахин өссөн байна. Ноднин өртэй аж ахуйн нэгж 50 мянга байсан бол одоо 70 мянга болжээ.
УИХ дахь АН-ын бүлэг “Иргэд, аж ахуйн нэгжүүд нийтээрээ татварын дарамтад орсон нь төрийн бодлогоос үүдэлтэй” хэмээн мэдэгдлээ. АН-ын дарга О.Цогтгэрэл цаашид Татварын өршөөлийн хууль гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүссэн энэ хямралт нөхцөл байдлыг шийдэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Олон улсад ч Татварын өршөөлийн хуулийг 10 жилийн давтамжтай гаргадаг практик бий гэнэ. Тэрээр мөн татварын өршөөлийг жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд түлхүү үзүүлэх шаардлагатай хэмээлээ. Гэхдээ татварын өршөөлийг 100 хувь үзүүлэх биш, 10-30 хувиар өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж тайлбарласан юм.



2025-11-24 07:57:54
Татвараа нэг юм аргалаад төлэ байсан нь яах вэ