horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Завханы Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаар зарлигаар Завхан аймгийн Онцгой байдлын газрыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улиастай сум дахь  Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлэг, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Сонгино, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэйгээр аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, он гарсаар өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн 72 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар  ажиллаж, 18 иргэний амь нас, 2.3 тэрбум төгрөгийг авран хамгааллаа.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт шуурхай албанд Ланд крузер Лонг-78 автомашин болон бусад тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм.

0/1000