horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Азийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнд манай 2 оролцогч оролцоно

post-img

Ази тивийн ур чадварын аварга шалгаруулах “WorldSkills Asia Taipei 2025” уралдаан 11 дүгээр сарын 27-29-нд Тайваны Тайбэй хотод болно. Тус уралдааны 2 төрөлд Монгол Улс оролцоно. График дизайн төрлөөр оролцогч Э.Эрхэмбаяр, эксперт багш Ц.Цэвэлсүрэн, механик инженер CAD ур чадварын төрлөөр оролцогч Б.Мягмар, эксперт багш Ц.Чинзориг, орчуулагч Т.Бэхбат, техникийн төлөөлөгчөөр Э.Энхболд ажиллах нь.

“WorldSkills Mongolia” байгууллага 2026 онд Шанхай хотод болох Дэлхийн ур чадварын уралдаанд шинээр оролцуулах график дизайн болон механик инженер CAD ур чадварын төрлүүдээр бэлтгэл хангаж буй аж. Уг бэлтгэлийнхээ хүрээнд Ази тивийн ур чадварын уралдаанд оролцож байна.

0/1000