horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

0-4 насны 3176 хүүхэд улаанбурхнаар өвдөөд байна

post-img

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ны байдлаар улаанбурхнаар өвчилсөн хүний тоо 13.663 болжээ.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,638, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 6 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 4 хүн, хөдөө орон нутагт 2 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5117 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3176, 5-9 насны 1770 хүүхэд, 15-19 насны 1733 хүүхэд улаанбурхнаар өвдөөд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг санууллаа.

0/1000