horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

БНХАУ-д зорчихдоо нэвтрэх мэдүүлгийг цахимаар бөглөнө

post-img

БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газраас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд зориулан хилээр нэвтрэх мэдүүлгийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлсэн байна.

Монгол Улсын иргэд Та бүхэн БНХАУ-д зорчихдоо дараах сувгуудаар дамжуулан хил нэвтрэх мэдүүлгийг цахимаар урьдчилан бөглөх боломжтой. Үүнд:

  • БНХАУ-ын Үндэсний цагаачлалын удирдах газрын албан ёсны цахим хуудас ашиглах https://s.nia.gov.cn/ArrivalCardFi…/entry-registation-home
  • 移民局12367 аппликейшн татан ашиглах,
  • Wechat болон Alipay аппликейшн ашиглах,
  • Гар утсаар хил нэвтрэх мэдүүлэг бөглөх QR код уншлуулах.

Хэрэв цахимаар урьдчилан мэдүүлэг бөглөх боломжгүй бол:

  • Тус улсын хилийн боомт дээр очсоны дараа шалган нэвтрүүлэх цэгт байрласан QR кодыг гар утсаараа уншуулах,
  • Хилийн шалган нэвтрүүлэх цэгт байршуулсан ухаалаг төхөөрөмж ашиглах,
  • Цаасан хэлбэрийн “Гадаадын иргэд хил нэвтрэх маягт” буюу уламжлалт цэнхэр өнгийн цаасан суурьт мэдүүлгийн маягт бөглөх боломжтой байна.
0/1000