horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Танилц: Аман хэл хуурын өдөрт зориулсан үйл ажиллагаа

post-img

Хүн төрөлхтний эртний хөгжим Аман хэл хуурын өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 30-нд Дэлхийн олон улс тэмдэглэн өнгөрүүлдэг. 2025 онд Аман хэл хуурын өдрийг “Эртний хэмнэл-Эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэнэ.

Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг 11 дүгээр сарын 30-ны ням гарагт 12:00-14:00 цагт Чингис хаан үндэсний музейд Аман хэл хуурын өдөрт зориулан, цогц үйл үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Өвлөн уламжлагч, тоглогчид хамтран олон төрлийн хэл хуурын тоглолт хийнэ. Үүний зэрэгцээ олон төрлийн аман хэл хуурын үзэсгэлэн гаргаж, илтгэл хэлэлцүүлнэ.

Боловсролын ерөнхий газар, Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг хамтран , нүүдэлчдийн язгуур хөгжмийн нэг аман хэл хуурын талаарх агуулгыг сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгахаар судалгаа, мэдээлэл боловсруулах ажил зохион байгуулж байна.

0/1000